Хэллоуины тусгай — 23 аймшигт загварҮзэх →
durs.ai-д шинэ үү? 11/01 хүртэл Durs Cinema моделоор AI бичлэг ҮНЭГҮЙ. Бүртгүүлээд 10 хүртэл AI зураг хийх 1,000 үнэгүй кредит аваарай.Үнэгүй кредит авах →
Шинэчлэлт

durs.ai-д шинээр юу нэмэгдэв

Бидний хийсэн сайжруулалт бүрийг энгийнээр.

2026 оны 10-р сарын 30

  • Шинэ🎃 Хэллоуин: 6 шинэ зургийн загвар — араг ясны ноёнтон, Франкенштейн, хүүхэлдэй цус сорогч, готик хүүхэлдэй, хар цагаан хун, сүнс сүйт бүсгүйчүүд (найзтайгаа хоёулаа). Зургаа оруулаад л аймшигт дүрд орно. Хэллоуины бүжиг, зургууд нүүр хуудасны дээд хэсэгт нэг дор.

2026 оны 10-р сарын 26

  • Шинэ🗣 AI одоо монголоор ярьж, дуулдаг боллоо: Wan 3.0 Prime монгол хэлээр маш сайн ярина — ерөөл, зүйр үг, мэндчилгээ, монгол дуу. Нүүр хуудасны жишээнүүдийг дуугаар нь сонсоод, нэг товшоод студид шууд хийгээрэй.

2026 оны 10-р сарын 25

  • ШинэБизнес промо таны жинхэнэ зургаар: вэбсайтаас тань зургуудыг автоматаар авч, промод аль нь орохыг та сонгоно — өөрийн зургаа ч нэмж болно (вэбсайт, файл, текст аль ч замаар). Захиалахаасаа өмнө видео бүрийг дүрс бүрээр нь — таны зураг, дэлгэцэн дээрх үг, дуу хоолой — яг ямар болохыг харна.

2026 оны 10-р сарын 24

  • ЗасагдсанБизнес промо: бизнес уншуулах үед заримдаа «уншиж чадсангүй» гардаг байсныг заслаа. Вэбсайт нь нээгдэхгүй байсан ч одоо вэбээс хайж судална.
  • СайжирсанБизнес промогийн жишээнүүд: бизнес бүрийн бүх видео нэг дор харагдана — бизнесээ том картаас сонгоод үзээрэй, видео нэг нэгээрээ тоглоно.
  • Засагдсан🖥 Дээд цэс зөөврийн компьютер, таблет дээр дэлгэцээс хальж, хуудсыг хажуу тийш гүйлгэдэг байсныг заслаа.
  • Сайжирсан🎮 Утсан дээр тоглоомоо бүтэн дэлгэцээр тоглоорой: тоглоомын дээд хэсгийн ⛶ товчийг дарвал дэлгэц дүүрэн болно, тоглоом тань тасрахгүй үргэлжилнэ. «Гарах» дарвал буцна. Бичлэг тань бэлэн болбол тоглоомын дээр мэдэгдэл гарна.
  • СайжирсанБизнес промо: AI одоо вэбсайтыг тань гүнзгий судалж, вэбээс ч хайж, судалгаагаа шууд харуулна. Бизнес бүрийг судлуулах нь 1,000 кредит — бүртгүүлэхэд өгдөг бэлгээр нэгийг нь үнэгүй; амжилтгүй болбол кредит буцна. Видеоны загваруудыг шалгах нүдтэйгээр сонгоно.
  • СайжирсанБизнес промо: алхмууд илүү ойлгомжтой боллоо, AI-ийн олсон бүх мэдээллийг дэлгэрэнгүй харж, вэбсайтад байхгүй санаагаа нэмж эсвэл хүсээгүйгээ хасна. Загвар бүр хэнд тохирохыг харуулж, танай бизнест тохирохыг онцолно. Жишээ видеонуудыг бизнесээр нь үзээрэй.
  • Сайжирсан«Промо» одоо «Бизнес промо» боллоо — нэвтрээгүй ч үзэж болно, бизнесээ уншуулахдаа л нэвтэрнэ.
  • СайжирсанПромо студид хүсээгүй зүйлээ хасаарай: AI олсон зүйлсээс ✕ дарах эсвэл өөрөө бичээд хасвал реклам, хадмал, дуу хоолойд огт орохгүй.
  • ЗасагдсанПромо студид VHS, Xerox хэв маягийг сонгох боломжгүй байсныг заслаа — нэг эсвэл хэдийг ч сонгож болно.
  • СайжирсанЗагвар нээхэд хямд хувилбар нь шууд сонгогдсон байна: Durjutsu загварт Durjutsu Lite, бусад загварт Wan 3.0 Prime. Дээд чанар хүсвэл нэг дарж солино. Промо студийн жишээ видеог дарахад том тоглуулагч нээгдэнэ.
  • ШинэПромо студи бүх хэрэглэгчдэд нээгдлээ: бизнесийнхээ вэбсайт, файл эсвэл товч мэдээллийг оруулаад сурталчилгааны видеогоо шууд ав — 25 сек реклам, VHS, Xerox хэв маяг. durs.ai, hymd.mn-ийн жишээ промонуудыг хуудсан дээрээс үзээрэй. Цэсний «Промо»-оос.
  • СайжирсанAI инфлюэнсерийг нэвтрэлгүйгээр үзэж, тохиргоогоо сонгож болно — бүтээх үедээ л нэвтэрнэ.
  • СайжирсанAI инфлюэнсер дээр оч зааварчилгаа: «Дахин бүтээх» дарахад тохиргоо хаашаа орсныг, хадгалсны дараа инфлюэнсерээ хөдөлгөөнд хэрхэн оруулахыг гялалзсан оч харуулна. Загвар дээр оруулсан зураг тань одоо толгойноос хөл хүртэл бүтэн харагдана.
  • ШинэAI инфлюэнсер: царай, үс, биеийн галбир, стилээ сонгоод өөрийн AI инфлюэнсерээ бүтээ — Монгол төрх, дээлтэй ч болно. Таалагдсанаа @нэр болгож хадгалаад дурын загварт оруул эсвэл Durjutsu Lite-аар бүжиглүүл. Цэсний «AI инфлюэнсер»-ээс.
  • ШинэDurjutsu загварууд одоо Durjutsu Lite-аар ч хийгдэнэ: 15 секунд хүртэлх Durjutsu загвар дээр «Durjutsu Lite»-ыг сонговол ойролцоогоор 4 дахин хямд. Seedance 2.5 загварууд дээр хямд хувилбар Wan 3.0 Prime-ыг шууд сонгож болно.

2026 оны 10-р сарын 22

  • Засагдсан📱 Утсан дээр тоглоом бүтэн багтдаг боллоо — «Үгээ ол»-ын гар доод цэсний ард нуугдахаа больсон. Тэргүүлэгчдийн хэсэгт бүх тоглоом нэг дор харагдана, хажуу тийш гүйлгэх шаардлагагүй.
  • Шинэ🎮 Тоглоомын цонх: бичлэг хүлээх зуур 12 тоглоомын аль нэгийг нь тоглоорой — бичлэг бэлэн болоход тоглоом хаагдахгүй, жижигрүүлбэл түр зогсоно. Тетрисийг одоо хүссэн үедээ тоглоно. Шинэ: бүх тоглоомын нийт оноогоор түвшин ахих бүрт 1 шагай хаялт (өдөрт 1). Цэсэнд «Тоглоом» товч нэмэгдлээ.
  • Засагдсан🧱 Бичлэг хүлээх зуурх Тетрис бичлэг бэлэн болоход хаагдахаа больлоо — тоглоом, оноо тань хадгалагдана. ✕ эсвэл гадна дарвал тоглоом түр зогсоод жижиг товч болж буланд үлдэнэ, дарахад яг үргэлжилнэ. «Тоглох» товч ч томорлоо.
  • Шинэ🎮 Тоглоом: Могой, Тетрис, 2048, Жимс нийлүүлэх, Говийн тэмээ, Үгээ ол, Судоку зэрэг 12 мини тоглоом durs.ai дээр — тоглоом бүрийн болон нийт тэргүүлэгчидтэй. Өдөр бүр аль нэг тоглоомын зорилгод хүрвэл 1 шагай хаялт. Бичлэг хүлээх зуураа ч тоглоорой.

2026 оны 10-р сарын 21

  • ШинэШинэ 7 бичлэгийн загвар: Happy Horse 1.1, Wan 3.0 Prime, Kling O3, Hailuo 2.3 (хамгийн хямд), PixVerse 6, Wan 2.6, Wan 2.7 — «Модел сонгох» хэсгээс.
  • ШинэDurjutsu Lite: хөдөлгөөн шилжүүлэх болон объект солихыг хэд дахин хямдаар — бичлэгийн эхний 15 секундыг ашиглана.
  • ШинэШинэ зургийн загвар Z-Image Turbo — маш хурдан, хамгийн хямд.

2026 оны 10-р сарын 18

  • СайжирсанНайзаа урих шагнал нэмэгдлээ: таны холбоосоор нэгдэж анх удаа цэнэглэсэн найз бүрт одоо 2 шагай хаялт (өмнө нь 1). Өмнө нь урьсан найз бүрийн нэмэлт хаялт тань аль хэдийн нэмэгдсэн.
  • Шинэ✈️ Telegram-аа @durs_ai_bot-той холбоход одоо 3 шагай хаялт бэлэглэнэ (өмнө нь 1). Өмнө нь холбосон бол үлдсэн 2 хаялт тань аль хэдийн нэмэгдсэн.
  • ШинэШагай хаялт авах 3 зам: худалдаж авсан кредитээр бүтээл хийх, одоо ердөө 1 найз урих (өмнө нь 2), эсвэл Telegram-аа @durs_ai_bot-той холбох — нэг удаа 1 хаялт. 1 найз урьчихсан байсан бол тэр хаялт тань аль хэдийн нэмэгдсэн.
  • ШинэШагай хаях: худалдаж авсан кредитээр хийсэн бүтээл бүр 1 хаялт өгнө — Дөрвөн бэрх буувал бүтээл тань үнэгүй болж, 4 ижил буувал том шагнал: iPhone 18 Pro, Apple Watch Series 12, 1,000,000 кредит эсвэл Godzilla IMAX-ийн 4 тасалбар. Таны холбоосоор нэгдэж анх удаа цэнэглэсэн 2 найз тутамд бас 1 хаялт. Хаялтууд Шагай хаях хэсэгт хадгалагдана.

2026 оны 10-р сарын 14

  • Засагдсан«Дахин үүсгэх» одоо аудионы бүх тохиргоог хадгална: дууны үг, хадмал, «Миний эх дуу», уруулын хөдөлгөөн. Сонгосон модель аудио ашиглаж чадахгүй бол анхааруулна.
  • Сайжирсан♫ Seedance 2.5-д «Миний эх дуу»-г сонговол таны бичлэг одоо заавал тавигдана — уруултай тааруулж болох үед тааруулна.
  • Шинэ👗 «Sense» загварт хувцасны зураг хайх шаардлагагүй боллоо: зөвхөн өөрийнхөө зургийг оруулаад, 3 хувцас болон үс засалтаа картаас сонгоорой. Хүсвэл өөрийн хувцасны зургийг ч оруулж болно.
  • СайжирсанSoul 2, Soul Cinema, Qwen Image 3 одоо таны промптыг яг бичсэнээр нь авна. Хиймэл оюун промптыг тань дахин бичиж, дэлгэрүүлэхийг хүсвэл ⚙ тохиргооноос «Хиймэл оюуны промпт засвар»-ыг асаагаарай.

2026 оны 10-р сарын 13

  • Шинэ🎙 Студид монгол яриа, харилцан яриа, дуу хийдэг боллоо: ♫ Аудио → «Яриа», «Харилцан яриа» эсвэл «Дуу». 12 монгол хоолойноос сонгож, «Надад бичиж өг» дарвал хиймэл оюун текст, дууны үгийг тань бичиж өгнө. Бүтсэн аудио шууд видеоных тань дуу болж, үг нь цагтайгаа хадмал болно.
  • Шинэ★ «Миний хоолой»: гурван өгүүлбэр уншиж бичүүлээд өөрийн хоолойгоо хуулбарлаарай — видеондоо ямар ч монгол текстийг өөрийн хоолойгоор хэлүүлнэ. Зөвхөн та ашиглах ба хүссэн үедээ устгана.
  • Сайжирсан♫ Өөрийн дуу оруулсан бол «Аудиогоос бөглөх» дарахад дууны үгийг цагтай нь автоматаар бичиж, хадмал болгоход бэлэн болгоно.

2026 оны 10-р сарын 11

  • СайжирсанPrompt Lab-д таны асуулт, хариултад хариу ирвэл одоо цэсэн дээрх Prompt Lab холбоос дээр тоо гарч, аппд мэдэгдэл ирнэ. Нээж амжаагүй бол өдөрт нэгээс илүүгүй имэйлээр сануулна.

2026 оны 10-р сарын 10

  • Шинэ♫ Cinema Studio 4-д өөрийн аудио (дуу, яриа) нэмэх боломжтой боллоо — дууны үгээ оруулбал уруул нь үг бүрийг хэлнэ, хүсвэл үгийг хадмал болгон харуулна.

2026 оны 10-р сарын 9

  • СайжирсанСтудийн промпт бичих хэсэг томорч, бичих тусам өргөсдөг боллоо. ⤢ товчоор промптоо бүтэн дэлгэцэн дээр, киноны скрипт шиг хуудсанд бичиж уншаарай.

2026 оны 10-р сарын 8

  • ШинэШинэ зургийн загвар: OpenAI-ийн GPT Image 2. Бичиг, постер, цэсийг (кирилл үсэг ч) тод зөв бичиж, таны 6 хүртэл зургийг нямбай засна.
  • ЗасагдсанСтудид бүх бүтээл чинь харагдана: доош гүйлгэхэд өмнөх бүтээлүүд автоматаар ачаалагдана (өмнө нь хамгийн сүүлийн 120 л харагддаг байсан).
  • Сайжирсан♫ Seedance 2.5-д өөрийн аудио нэмэхдээ «Тод уруулын хөдөлгөөн»-ийг унтрааж болно: ам том хөдлөхийг хүсэхгүй бол илүү тайван, жам ёсны хөдөлгөөнтэй гарна. Анхдагчаар асаалттай.
  • Шинэ♫ Seedance 2.5-д өөрийн аудио нэмэхдээ бэлэн бичлэгийн дууг сонгох боломжтой боллоо: «Seedance-ийн дуу» (уруул хамгийн сайн таарна) эсвэл «Миний эх дуу» (таны бичлэг яг хэвээрээ, уруулд автоматаар тааруулна).
  • Шинэ♫ Дууны үгээ оруулсан бол «Дууны үгийг бичлэг дээр хадмал болгон харуулах» гэж сонговол үг нь бичлэгийн доод хэсэгт гарч ирнэ (цаг бичсэн мөр яг тэр цагтаа).
  • СайжирсанСтудид лавлах зургийн хоосон нүдийг ✕ дарж хасах боломжтой боллоо.
  • Сайжирсан♫ Seedance 2.5-д аудио нэмэхэд уруулын хөдөлгөөн илүү том, тод болж, үг бүр харагддаг боллоо. Шинэ «Дууны үг» талбарт дууны үгээ (хүсвэл цагтай нь) оруулбал уруул нь үг бүрийг яг хэлнэ.

2026 оны 10-р сарын 7

  • Сайжирсан♫ Seedance 2.5 дээр өөрийн аудиогоо нэмэхэд модел түүнийг өөрөө гүйцэтгэдэг тул уруул нь дуутай яг таардаг боллоо. Бодит хүний зураг + дуу хослолоор аюулгүй байдлын шалгалтад унах нь ч багассан.
  • Шинэ♫ MiniMax H3-аар бичлэг хийхдээ өөрийн аудиогоо (дуу эсвэл яриа) нэмэх боломжтой боллоо — хөдөлгөөн ба уруул нь аудиод тааруулагдана.
  • Сайжирсан♫ Seedance 2.5-аар бичлэг хийхдээ өөрийн аудиогоо (дуу эсвэл яриа) нэмэх нь илүү амар боллоо — «Хэн гарах вэ?» хэсэгт зурагны хажууд «♫ Аудио» товч гарч ирнэ.
  • ЗасагдсанМиний студид хулганаар доош, дээш гүйлгэхэд бүтээх самбар эсвэл амжилтгүй бүтээлийн карт дээр очоод гацдаг байсныг заслаа.
  • ШинэSoul загварууд: Soul 2 одоо таны зургийг 32 хэв маягаар (Y2K, флаш, кино хальс…) шинэчилнэ; шинэ Soul Cinema модел киноны кадр шиг зураг гаргана. Дүрээ «Soul ID»-гаар сургаад Soul 2-т царайгаа үргэлж адилхан гаргаарай.
  • СайжирсанСанааны машин шинэ дүрстэй боллоо: санаагаа «Ашиглах» дарахад үг бүр гэрэлт галт хорхой болон нисэж бичих талбарт буух болсон.
  • ШинэСтудид санаа: «Санааны машин» — ХЭН × ХААНА × ХЭВ МАЯГ дугуйг эргүүлээд бэлэн промпт аваарай (таалагдсан дугуйгаа түгжиж болно). Клаппи одоо чат шиг ярьж, энэ долоо хоногийн трэнд санааг санал болгоно — «Ашиглах» дарахад промпт бэлэн.
  • СайжирсанСтуди, Prompt Lab, Durjutsu, түрийвч болон бусад хуудсын icon-ууд бүгд durs.ai-гийн шинэ хөдөлгөөнт дүрсээр солигдлоо. Prompt Lab-ийн ангиллын мөр утсан болон компьютер дээр бүтэн багтдаг боллоо.
  • СайжирсанСайтын icon-уудыг durs.ai-гийн шинэ, хөдөлгөөнт дүрсээр сольж эхэллээ: загварын шүүлтүүр, загварын карт, гишүүний түвшин, үнэгүй кредит. «Найзуудтайгаа (3+)» icon зарим утсан дээр хоосон дөрвөлжин болдог байсан нь засагдлаа.
  • ЗасагдсанАмжилтгүй болсон бүтээлийн «Засаад дахин» товч Миний студи дотроос дарахад ажилладаггүй байсныг заслаа.
  • ЗасагдсанДөнгөж бэлэн болсон бичлэг Миний студид хар дэлгэцтэй харагддаг байсныг заслаа — одоо хуудсаа шинэчлэхгүйгээр шууд харагдана.
  • СайжирсанБүтээл амжилтгүй болбол одоо монголоор, ойлгомжтой тайлбарлана: яагаад зогссон, юу засах вэ — «Засаад дахин» товчоор тохиргоо хэвээрээ нээгдэнэ. Имэйлээр ирэх мэдэгдэл ч мөн монголоор болсон.
  • ШинэЗураг авалтын хуваарь: хүлээж буй бичлэг дээрээ өөрийн дублийн дугаараа (05 → 04 → …) харж, «Хуваарь харах» дээр дарж бүх дарааллыг харах боломжтой. Нүүр хуудасны дээд хэсэгт одоо юу зураглагдаж байгааг харуулна. Клаппи таны дубль урагшлах бүрт мэдэгдэнэ. Бусдын нэр, промпт харагдахгүй.

2026 оны 10-р сарын 6

  • ЗасагдсанБүтээл цөөн байхад Миний студи хуудсыг доош гүйлгэхэд бүтээх самбар анивчдаг байсныг заслаа.
  • СайжирсанDurs Cinema одоо илүү тод (1344×768) бичлэг гаргана, монголоор — кирилл эсвэл латинаар — бичсэн промптыг ч ойлгоно.
  • ШинэХавсаргасан зургаа промптдоо @зураг1, @зураг2… гэж заах боломжтой боллоо — @ гэж бичихэд зурагнууд тань гарч ирэх ба заасан хүн бүр промпт дотор царайтайгаа харагдана, хэн нь хэн болохыг андуурахгүй.
  • СайжирсанБүтээл хүлээх зуур: таны промптоос зураг авалтын жагсаалт гаргадаг найруулагчийн клаппер, бичлэг ойртох тусам кино хальс гэрэлтэнэ. Клаппер дээр товшоод «Action!» гэж дуугаргаарай.
  • ШинэDurs Cinema 1.0 — манай өөрийн видео модел, дуутай, 3–10 секунд, 8 хүртэл зураг. 10-р сарын 10-ны 23:59 хүртэл ҮНЭГҮЙ — Миний студи → Видео → модел сонгох хэсгээс туршаарай.

2026 оны 10-р сарын 5

  • Сайжирсан✦ Миний студи — таны бүтээлүүд болон шинээр бүтээх хэсэг нэг дор. Утсан дээр доод цэсний голд тод товч болсон.
  • СайжирсанТохиргоо сонгох шинэ арга: модел, чанар, хэлбэр, урт тус бүр өөрийн жижиг цонхтой — моделиудыг хайх, чанар болон урт бүрийн үнийг сонгохоосоо өмнө харна.
  • ЗасагдсанЖижиг дэлгэцтэй компьютер дээр бүтээх самбар дэлгэцээс хэтэрч гацдаг байсныг заслаа. Самбар доош гүйлгэхэд нэг мөр болж хураагдана, Esc эсвэл гадна дарахад нээлттэй хэсэг хаагдана.
  • СайжирсанУтсан дээр: бүтээх самбарыг доош чирж хаана, доош гүйлгэхэд самбар нуугдаж бүтээлүүд чинь бүтэн харагдана. Төсөл сонгохдоо шууд + Шинэ төсөл үүсгэх боломжтой.
  • СайжирсанШинээр бүтээх самбар ойлгомжтой боллоо: алхам алхмаар (хэн, юу болох, тохиргоо), промпт бичих хүрээ тодорсон, санаа өгөх товчууд, тохиргоо бүр нэртэй.
  • СайжирсанМиний бүтээлүүд ба Бүтээх нэг хуудас боллоо: бүх бүтээл чинь дээр, доор нь шинээр бүтээх самбар. Түрийвч — орсон, зарцуулсан бүх кредит. Хуудас бүрт ← Буцах товч.
  • ШинэDurjutsu одоо Бүтээх студид: Хамтдаа — найзтайгаа хос бүжиг, Гэрээсээ блокбастер — гэртээ бичээд Хүннү дайчин, супер баатар болох, ↔ Өмнө | Дараа бичлэгээр хуваалцах.
  • ШинэБүтээх хэсэг шинэ студи болсон: бүх бүтээл чинь нэг дор, төслөөр бүлэглэх, ☆ дуртайдаа хадгалах, доод талын самбараас шууд бүтээх.

2026 оны 10-р сарын 4

  • ЗасагдсанЖижиг дэлгэцтэй утсан дээр хуудсууд бүрэн багтана — Бүтээгчийн студи, цэс, гарчгууд.
  • СайжирсанГишүүнчлэлийн түвшний шинэ нэрс: Орлон тоглогч → Туслах дүр → Гол дүр → Найруулагч. Анхны цэнэглэлтээс л тэмдэгтэй болно.
  • СайжирсанНүүр хуудас шууд Трэнд топ 10-аас эхэлнэ. Загвар бүр дээр үнэ, хэдэн зураг хэрэгтэйг харуулна, хүний тоогоор (ганцаараа · хос · найзуудтайгаа) шүүх боломжтой.
  • ШинэБичлэг хийх кредит хүрэхгүй бол кредитээ тасалбар болгон ашиглаарай: эхлээд тухайн загварын постерт өөрийгөө хараад, дараа нь бичлэг болгоорой.
  • СайжирсанЗагвар бүр дээр “Өөрийн хүслээ нэмэх” хэсэгт санааны товчнууд нэмэгдлээ: орчин, үзэгчид, хувцсаа нэг товшилтоор сонгох, эсвэл “🇲🇳 Монгол хувилбар болгох”.

2026 оны 10-р сарын 3

  • ШинэPrompt Lab: промптын зөвлөгөө хуваалцаж, бүтэлгүйтсэн бүтээлээ асууж, шинэ загвар хүсэж, бусдын бүтээлийг өөрийн зургаар ремикс хийгээрэй. Шилдэг хариулт 500 кредит авна.
  • БодлогоНууцлалын бодлого шинэчлэгдсэн: хэдэн хүн орж ирж, хэд нь буцаж ирдгийг тоолохын тулд хандалтыг өдрөөс өдөрт ижил хэвээр үлддэг нэргүй кодоор тоолно.
  • ЗасагдсанУтсан дээр загвар, Бүтээх, Durjutsu хуудсууд дэлгэцэндээ багтдаг боллоо — гараар жижигрүүлэх шаардлагагүй.

2026 оны 10-р сарын 2

  • ШинэДүрүүд: зургаа @нэр болгон хадгалаад дурын загвар, бичлэг дээр дахин ашиглаарай — промптод @нэр гэж бичихэд зураг нь өөрөө нэмэгдэнэ.
  • БодлогоНууцлалын бодлого шинэчлэгдсэн: үзэлт, зочдыг илүү зөв тоолохын тулд нэргүй хөтчийн ID ашиглана.

2026 оны 10-р сарын 1

  • ШинэБүтээгчийн студи: өөрийн Durjutsu болон промпт загвараа нийтэлж, хэн нэгэн төлж ашиглах бүрд орлого олоорой.
  • ЗасагдсанDurjutsu-д том бичлэг (500 MB хүртэл) байршуулах боломжтой боллоо — утасны бичлэгийг автоматаар жижигрүүлнэ.
  • ШинэШинэчлэлт хуудас: durs.ai-д нэмэгдсэн бүх сайжруулалтыг энд харна.
  • СайжирсанDurjutsu дээр промпт бичих хялбар боллоо: том талбар, нэг товшилтын жишээнүүд.
  • ШинэDurjutsu-г өөрийн бичлэгээр: хөдөлгөөн шилжүүлэх, объект солих, 20 загвараар загварчлах; 1080p чанар.
  • ШинэХэрэглэгч блоклох: блоклосон хүний бүтээлүүд танд харагдахгүй.
  • СайжирсанҮнэгүй кредитээрээ зургаас гадна бичлэг ч хийх боломжтой боллоо.

2026 оны 9-р сарын 29

  • БодлогоТусламжийн имэйл: [email protected]
  • Шинэ♡ Таалагдлаа товч нэмэгдлээ; мэдээлэх цонх энгийн болсон.
  • ШинэЗагварын зураг зохисгүй бол мэдээлэх боломжтой.
  • Сайжирсан@хэрэглэгчийн нэр дээр дарж профайлыг нь үзэх боломжтой.
  • СайжирсанКоммунити: бусдын зургаар «Дахин үүсгэх» товчийг хассан — өөрийн зургаараа хийх боломжтой хэвээр.
  • ШинэЗагварт бэлэн дуунууд: сонсож сонгох, эсвэл «Дуугүй» сонгоод өөрийн дуугаа нэмэх.
  • ШинэЗагварын карт дээр «@хэрэглэгч хийсэн» гэж бүтээгч нь харагдана.

2026 оны 9-р сарын 28

  • СайжирсанИмэйлүүд таны улсын хэлээр (Монгол / Англи) ирнэ.
  • БодлогоХудалдан авсан кредит хэзээ ч дуусахгүй.
  • ШинэАнх удаа цэнэглэхэд нэмэлт кредит авна.
  • ШинэИмэйлүүд шинэ загвартай боллоо.
  • БодлогоНууцлалын бодлого шинэчлэгдсэн.
  • СайжирсанАюулгүй байдлын шүүлтүүрт тэнцээгүй үед ойлгомжтой, эелдэг тайлбар өгнө.
  • ШинэБүтээл бүтэлгүйтвэл шалтгаан, буцаасан кредит, дахин оролдох холбоосыг имэйлээр илгээнэ.
  • ЗасагдсанАчааллаас болж бүтэлгүйтсэн бүтээлүүдийг үнэгүй дахин хийсэн.
  • ШинэБүтээл бэлэн болмогц имэйлээр мэдэгдэнэ; хүлээх хугацааг харуулна.

2026 оны 9-р сарын 27

  • СайжирсанНүүр хуудсанд илүү олон Коммунити бүтээл харагдана.
  • СайжирсанӨдрийн загвар бүтэн бичлэгээрээ харагдана.
  • СайжирсанЗааварчилгаа зөвхөн шинэ хэрэглэгчдэд автоматаар гарна; «?» товчоор хүссэн үедээ үзнэ.
  • СайжирсанКоммунити доош гүйлгэхэд автоматаар нэмж ачаална.
  • СайжирсанЗагвар дээр өөрийн хүслээ нэмэх, промпт засах хялбар боллоо.
  • СайжирсанҮндсэн хэл Монгол боллоо.

2026 оны 9-р сарын 26

  • СайжирсанКоммунити дээр хэвтээ бичлэг томоор, утсан дээр бүтэн дэлгэцээр харагдана.
  • БодлогоУстгасан зураг 30 хоногийн дотор бүрмөсөн устна (нууцлалын бодлогод тусгасан).
  • СайжирсанDurjutsu загварын анхны бичлэгийг үзэх боломжтой.
  • ШинэЗагварын хуудсан дээр тухайн загвараар хийсэн бүх бүтээл харагдана.
  • СайжирсанКредитийн түүхэнд өдрийн болон урилгын бонус харагдана.
  • Аюулгүй байдалХөтчийн аюулгүй байдлын хамгаалалт нэмэгдсэн.
  • СайжирсанЗагварын сан хамгийн шинэ загвараас эхэлж харагдана.
  • ШинэНайзаа урих урамшуулал, өдөр тутмын бонус, дараалсан өдрийн (streak) шагнал, сануулга мэдэгдэл.
  • ШинэБид durs.ai болж шинэчлэгдлээ — шинэ нэр, шинэ лого.
  • ЗасагдсанКартаар төлсний дараа төлбөр зөв баталгааждаг болсон.

2026 оны 9-р сарын 25

  • ШинэVisa / Mastercard картаар төлөх боломжтой.
  • ШинэiPhone дээр бичлэг, зургаа шууд Photos-д хадгална.
  • ЗасагдсанЦонх хаасны дараа хуудас гүйлгэгдэхгүй болдог алдаа засагдсан.
  • Шинэ«Өдрийн загвар» нэмэгдлээ.
  • ШинэЗагварын карт дээр хэрэглэгчдийн хамгийн сүүлд хуваалцсан бүтээл харагдана.
  • ШинэSeedance 2.5 бичлэгт өөрийн хөгжмөө нэмэх боломжтой.
  • ШинэҮйлчилгээний төлөв: асуудал гарвал сайт дээр мэдэгдэл харагдана.
  • СайжирсанНүүр хуудас илүү хурдан ачаалагддаг болсон.
  • Аюулгүй байдалАюулгүй байдлын шинэчлэлт.
  • СайжирсанЗураг байршуулалт хэд дахин хурдан болсон.
  • ШинэБүтээлийн дараалал: ачаалал ихтэй үед хэд дэх нь болохоо харна.
  • ЗасагдсанМобайл интернетээр бүртгүүлэх, нэвтрэх үеийн алдаа засагдсан.
  • ШинэУтасны нүүр дэлгэцэнд нэмэхэд durs.ai-н дүрс тэмдэг гарна.
  • СайжирсанБүтээлийн товчлуурууд шинэ загвартай: татах, хуваалцах, устгах.
  • ШинэБичлэгийг HD / SD чанараар үзэх сонголт.
  • СайжирсанУтсан дээр бичлэг, зураг хамаагүй хурдан ачаалагддаг болсон.
  • ЗасагдсанСерверийн тогтвортой байдал сайжирсан.
  • СайжирсанБичлэг, зураг дээр баруун товшиж татаж авах боломжтой.
  • ШинэБүтээлээ холбоосоор хуваалцах: чат дээр урьдчилсан харагдац, QR код.
  • ЗасагдсанПрофайл цэс зөв хаагддаг болсон.
  • ЗасагдсанХуудсаа хаасан ч бүтээл тань дуусна.
  • ЗасагдсанЗагвар таны зурагтай таарахгүй модельд автоматаар шилждэггүй болсон.

2026 оны 9-р сарын 24

  • СайжирсанНүүр хуудасны эгнээнүүд аяархан хөдөлдөг болсон.
  • ШинэБүтээгч бүр нийтийн @нэр, профайл хуудастай боллоо.
  • ЗасагдсанЗураг, хөгжим оруулах товч бүх төхөөрөмж дээр найдвартай ажилладаг болсон.
  • Засагдсан«Сүүлд ашигласан зургууд» хэсгийн алдаа засагдсан.
  • СайжирсанКредит цэнэглэх сонголтууд илүү ойлгомжтой боллоо.
  • ЗасагдсанУрт бичлэгүүд хугацаа дуусаад тасрахгүй болсон.
  • СайжирсанЗагварын урьдчилсан бичлэгийг дуутай үзэх товч.
  • ЗасагдсанХөдөлгөөнт загварууд бичлэгийн жинхэнэ хэлбэрийг хадгалдаг болсон.
  • СайжирсанЗагварын тохиргоо нэг «Санал болгосон» карт болж энгийн боллоо.
  • ШинэМонгол хэл нэмэгдлээ (МН / EN сонголт).
  • СайжирсанMiniMax H3: 2K чанар, 9 хүртэл зураг ашиглана.
  • ШинэKling, Wan, MiniMax зэрэг 15 AI модель болон Durjutsu хөдөлгөөнт загварууд нэмэгдлээ.
  • Аюулгүй байдалКоммунитид хуваалцсан бүтээлийн эх зураг хэзээ ч харагдахгүй, татагдахгүй.
  • ШинэШинэ хэрэглэгчдэд алхам алхмаар зааварчилгаа.
  • СайжирсанНүүр хуудсан дээрх бүтээл дээр дарахад дэлгэрэнгүй нээгдэнэ.
  • СайжирсанКоммунити бүтээл бүрийн тохиргоог (модель, чанар, урт) харах боломжтой.
  • БодлогоҮйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлого нийтлэгдлээ.
  • ШинэКоммунити: бүтээлээ бусадтай хуваалцаж, бусдын бүтээлээс санаа аваад өөрийнхөөрөө хийх боломжтой.
  • ШинэQPay-ээр кредит цэнэглэх боломжтой боллоо.
  • Шинэdurs.ai нээгдлээ: загвар сонгоод зургаа оруулахад AI бичлэг, зураг бүтээнэ.